
Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн чансаа гарлаа. Унгарт болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Парис”, “Абу Даби”, “Токио” зэрэг “Их дуулга”-аар энэ жилийн тэмцээн өндөрлөсөн.
Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч гуравт жагссан нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн бий. Түүний хувьд 12-р байрт бичигджээ. Харин хамгийн хөнгөн жин болох 48 кг-д Г.Наранцэцэг наймдугаар байрт бичигдсэн бол олимпын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү 2980 оноогоор 13-р байрт жагслаа. 52 кг-д Б.Хорлоодой 15, Л.Сосорбарам 24, М.Нандин-Эрдэнэ 26, Б.Уранзаяа 27-р байрт бичигдсэн байна. 57 кг-д Л.Энхрийлэн 32, Т.Ариунзаяа 35, Л.Сосорбарам 49-р байр, 70 кг-д Д.Есүй 39, 78 кг-д О.Хүслэн 54-р байрт бичигджээ. Харин хамгийн хүнд жин болох +78 кг-д А.Адьяасүрэн, Д.Номинзул нар 23-24-р байрт жагслаа.
Эрчүүдээс 60 кг-д Э.Ариунболд 16-р байр, К.Ёолк 31, 66 кг-д Ё.Басхүү 17, Б.Эрхэмбаяр 19, -73 кг-д О.Уранбаяр 15, Л.Анхзаяа 16-р байраар чансаанд бичигдлээ. 81 кг-д О.Шинэбаяр 61, 90 кг-д Г.Алтанбагана 98, 100 кг-д Б.Гончигсүрэн 47, Б.Хүдэрчулуун 48-р байрт эрэмбэлэгдсэн байна. Харин 100 кг-д барилддаг Б.Гончигсүрэн +100 кг руу өгсөж 69-р байраас 7-р байр руу орсон нь хамгийн өндөр ахисан үзүүлэлт боллоо.






