
Манай сайтын Ерөнхий найруулагч, СТА С.Баасандаш Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Хүндэт Медалийг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хүртлээ.
Ерөнхий найруулагч С.Баасандашийн хувьд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 16 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд нийгэм, соёл спорт, улс төр, эрэн сурвалжлах, асуудал дэвшүүлсэн сэдэвт үзэгчдийн таашаалд нийцсэн олон нэвтрүүлэг, контентыг мэргэжлийн өндөр түвшинд найруулан, бэлтгэж хүргэсэн.

Уран бүтээлийн шинэлэг санаа, уран сайхны мэдрэмжээрээ манай байгууллага, хамт олны дунд үнэлэгдээд зогсохгүй сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбартаа өндрөөр үнэлэгдсэн уран бүтээлч билээ.
Тэрбээр, Шинэ дэлхий телевиз, Боловсрол суваг тв, MNC.тв, Еко.тв тус тус ажиллаж, хэвлэл мэдээллийн байгууллагад 13 жил амилласныхаа 6 жилд нь өнөөдрийн Өрөг.мн сайтийн хамт олонтойгоо өнгөрүүлжээ.






