Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын “Хүнсний Хангамж, Аюулгүй Байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцах хөтөлбөр өнөөдөр буюу 12 дугаар сарын 12нд “Туушин зочид буудал”-д үргэлжилж байна.
Уг арга хэмжээнд Монголын хүнс үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болох “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК зэрэг компаниуд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. 












