
Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн 413.9 м² талбайтай мэс заслын тасгийг олон улсын стандартын дагуу иж бүрэн тохижууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүдийг вакумжуулж, агааржуулалт болон цахилгаан тэжээлийн иж бүрэн системээр тоноглосон нь онцлог юм.
Тус тасагт:
-
Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө: 1
-
Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө: 3 (бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум өрөө)
Мэс заслын өрөөнүүдийн агааржуулалтын систем нь:
-
Коридор болон бусад өрөөг цагт 11,000 м³ цэвэршүүлэх хүчин чадалтай
-
Нэгдүгээр зэрэглэлийн өрөө: цагт 8,500 м³
-
Гуравдугаар зэрэглэлийн өрөө: цагт 4,500 м³
Мөн мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихээс сэргийлсэн эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз, автомат болон ган хаалга, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчилсэн. Эмнэлгийн хийн хөргөлт болон агааржуулалтын системийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулжээ.






