
УИХ Хянан шалгах түр хорооны хуралдаанд “Оюу Толгой” ордын ашиглалтыг хянах тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тусгай шалгалт, сонсголын үр дүнгийн дагуу авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон гишүүд:
-
Баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх,
-
Үр өгөөжийн дийлэнх хувийг төрийн өмчийн хувиар ард түмэнд байхаар тогтоох,
-
Тогтоолын төслийн зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах заалтыг хасах,
-
Үр өгөөжийг 5 жилд нэг удаа биш, 3 жил тутам харилцан хянаж үзэх,
-
Оюу Толгой компанийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын төв болон арилжааны банкаар дамжуулж авах,
-
Монгол Улсад учирсан эсвэл учруулж болзошгүй хохирол, гэмт хэргийн шинжтэй асуудлыг АТГ, ТЕГ, ЦЕГ хянаж ажиллах
гэсэн саналуудыг дэмжсэн байна.
Хуралдааны явцад Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлттэй танилцаж, зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулжээ.






