Манжуурт болсон хоккейн тэмцээнд “Чингэлтэй бродерс” баг хүрэл медаль хүртлээ

БНСУ дахь Монгол Элчин сайдын яамны ажилтан согтуугаар жолоо барьж, автомашины осол гаргажээ.
Сөүл Гангнамын цагдаагийн газраас энэ сарын 24-нд мэдээлснээр, Элчин сайдын яамны захиргааны ажилтан А нь “Замын хөдөлгөөний тухай хууль” зөрчиж согтуугаар жолоо барьсан гэдгийг хэлжээ
А нь Монгол улсын иргэн бөгөөд 12-ны өглөө зургаан цагийн орчимд Гангнам дүүргийн Синса буудлын ойролцоох зам дээр согтуугаар жолоо барьж, автомашины осол гаргасан аж. Түүний машинд тухайн үед зорчигч байгаагүй бөгөөд осолд өртсөн машины жолооч бага зэрэг гэмтсэн байна.
А-ийн цусанд дахь архины хэмжээ хуульд зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр байсан гэж мэдээлжээ.






