Зул сарын үдэш гэр бүлээрээ зөөлөн буйдандаа тухлан дуртай киногоо үзэхийг хүсэж байна уу. The Independent сонин орон орны 100 гаруй чөлөөт сэтгүүлчдээс Зул сарын тухай өгүүлэх хамгийн шилдэг бүтээлийг нэрлэхийг хүсчээ. Жагсаалтыг тэргүүлсэн 10 киног санал болгож байна.
1.It’s a Wonderful Life (1946)


Зул сарын үдэш тохиож буй гайхамшигт ид шидийн тухай өгүүлэх энэ бүтээл хэн бүхний сэтгэлийг хөдөлгөдөг. Ер нь энэ төрлийн жагсаалтад өрсөлдөгчгүй тэргүүлдэг гэж хэлж болно.
1942 онд бүтээгдсэн энэхүү мюзикл кино нь Зул сарын баяраар үзэх ёстой сонгодог киноны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн. “Цагаан зул сар” буюу White Christmas дуугаараа Оскарын шагнал хүртсэн бөгөөд хөгжимд дуртай гурван залуугийн хайрын түүхийг харуулдаг байна.
3. Elf (2003)


Томчуудын хувьд жаахан залхмаар ч хүүхдүүдийн элфийн адал явдалд дуртай. Санта-гийн элфүүдийн нэг (Уилл Феррелл) өөрийгөө хүн болохыг олж мэдээд Нью-Йорк руу эцгээ олохоор явж буй тухай өгүүлнэ.
4.The Snowman (1982)
Энэхүү үзэсгэлэнтэй, үггүй зурмал киног Их Британиас өөр улсад төдийлөн мэддэггүй. Гэхдээ таны зав гаргаад үзсэн 26хан минут гайхалтай цаг мөч болно гэдэгт итгэж болно.
5.Love Actually (2003)
Бид бүгд л өөрийг нь насан турш хайрлаж чадах нэгнийг хайдаг. Гэтэл ЖИНХЭНЭ ХАЙР дэргэд чинь л байгааг энэ кино мэдрүүлнэ. Тэр бол чиний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд юм шүү.
6.The Muppet Christmas Carol (1992)


Чарльз Диккенсийн баярын үлгэрийг хамгийн сайн тайлбарласан бүтээл.
IMDb үнэлгээ: 7.9
Энэхүү киноны маш олон хувилбарууд байдгаас 1947 онд хийгдсэн нь хамгийн өндөр үнэлгээг авч чаджээ. Зул сарын баяраар өөрийгөө өвлийн өвгөн гэж зарласан ахимаг насны эрийг ингэж жүжиглэснийх нь төлөө шүүхэд өгдөг. Түүнд ид шид тохиолдох болов уу?
8.Carol (2015)


Зул сар гэхээсээ илүү нууцлаг хайрын тухай өгүүлэх энэ бүтээлд Кейт Бланшетт төгс дүр бүтээсэн.
9. Гэртээ ганцаараа (Home alone)
Крис Коламбусын найруулж, Маколей Калкин гол дүрд нь тоглосон Зул сарын сэдэвт Америкийн инээдмийн кино олон үзэгчдийн дурсамжийг сэдрээдэг бизээ. Киног үзэх дуртай байсан 90-ээд оны хүүхдүүд киноны гол баатрын дүрд тоглосон Маколей Калкины адил эрийн цээнд хүрсэн ч киног одоо хэр нь үзэх дуртай. Хэрвээ та энэ киног үзээгүй дэлхий дээрх цорын ганц хүн бол кинонд Зул сарын баярын өглөө гэртээ ганцаараа үлдсэн жаахан хүүгийн тухай өгүүлдэг. Түүнийг тааварлашгүй олон зүйлс хүлээж байгаа. Техник, технологи, харилцаа холбоо хөгжсөн үе ч гэлээ бяцхан хүүд хэцүү байдлаас гарах амаргүй байх болно. Энэ чинь кино шүү дээ.
10.A Christmas Carol (2009)
Чарльз Диккенсийн “Зул сарын магтуу” бүтээлээр олон ч уран сайхны кино бүтээгдсэн. Гэхдээ жүжигчин Жимм Керригийн дуу оруулсан хүүхэлдэйн киног шилдгээр нэрлэжээ.







