
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цацагдсан асуудлаар 05 дугаар ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар тайлбар өглөө. Тэрбээр, “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Манлайбаатар илтгэж байна.
Өчигдөр буюу 23-ны 22:30 цагт нэр бүхий иргэн сайтуудад мэдээлэл тавьсанд бид цочирдсон. Хугацаат цэргийн алба хааж байгаа алба хаагчид, тэдний хүүхдүүдтэй холбоотой асуудлыг хувь хүний хувьд ч бид цочирдож хүлээн авсан.
ЦЕГ, Дотоодын цэргийн штаб шаардлагатай арга хэмжээг авсан. Хүний эрхийн комисс болон бусад байгууллагатай хамтран иргэн, албаны харьцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Дотоодын цэргийн штаб хяналт шалгалтыг явуулж, аюулгүй байдлын нэгж алба хаагчид алба, үйл ажиллагааны чиглэлээр үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг шалгаж байна. Цагдаа, СХД-ийн Цагдаагийн газрын харьяалах албан тушаалтнууд хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны асуудлыг мөрдөн шалгаж байна.
Алба хаагчдыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа байгууллагад үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тодруулахын тулд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамруулж байна. Үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй утсаар холбогдож мэдээлэл өгч байна.
Цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг Хүний мэдээллийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу цахим системээр хянадаг. Одоогоор 68 хяналтын камер ажиллаж, үүнээс 62 нь дотоод байрлалыг хянадаг. Гэхдээ хувь хүний хувийн хэрэгцээний өрөөнд (цэвэрлэгээ, угаалга гэх мэт) камеруудыг байрлуулах хууль ёсны боломжгүй.
Шалгах ажиллагааг СХД-ийн харьяалах эрх бүхий албан тушаалтнууд явуулж байгаа тул гэмт хэрэг, зөрчил, гомдлын талаар одоогоор байр суурь илэрхийлэх боломжгүй.
Хэвлэл мэдээлэл асуудлыг ил гаргасанд иргэдэд талархаж байна. Энэ асуудлыг таслан зогсоох, цаашид ижил үйл явдлыг давтахгүй байх чиглэлээр хамтран ажиллахаар бэлэн байна.
Анхаарлын тавьсанд баярлалаа.
-Тэр залуучуудын биеийн байдал ямар байгаа, цэргийн албанд дүрмийн бус зөрчил гаргаж байгаа тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсчээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга хэмжээ авах нь чухал.
-Манай анги үүргээ гүйцэтгэж байгаа хувьд энэ оны хугацаанд ийм тохиолдол гадаа гарах ёсгүй гэдгийг ойлгож байна. Эцэг хүний хувьд, мөн ангиа хариуцаж байгаа хүний хувьд бүх шатны албан тушаалтнууд, ХЗДХ-ийн сайд, Хүний эрхийн комисс, Дотоодын цэргийн штаб, ЦЕГ-ын командлагч нар анхааралдаа авч ажиллаж байгаа гэдгийг шуурхай мэдээлж байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын харилцах ажиллагаа нь нийт цэргийн дүрэм, дотоод албаны дүрмийн дагуу, Үндсэн хуульд заасан үүргийнхээ хүрээнд зохицуулагддаг бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Саяын асуудалд өртсөн хугацаат цэргийн алба хаагчид нь 25 оны 1 дүгээр ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд төв орон, нутгаас ирсэн иргэд байна. Биеийн байдал одоогоор хэвийн байна.
Шалгах байгууллагуудын албан ёсны мэдээллийг би урьдчилан хэлэх боломжгүй байна. Урьдчилсан шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлтээр биеийн байдал хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж гарсан. Мөн ур эрүүл мэндийн аюулгүй байдлын захирамжаар хугацаат цэргүүдийг төрийн тусгай албан хаагчдын нарийн мэргэжлийн эмч нарт үзлэгт хамруулж байна.






