Д.Манлайбаатар: Цэргийн биеийн байдал хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй

Цахимд дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсан.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас “Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.
Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно” гэв.







харанхуй шөнө цэргийн ангийн байрлалд бичлэг хийж явсан тагнуулыг бас давхар шалгаарай
Ашгүйдээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй