
Австралийн Сидней хотын Бондай наран шарлагын газарт алан хядах ажиллагаа явуулж, 14 хүний аминд хүрсэн аав хүү хоёрын аав нь 6 галт зэвсэг эзэмшиж байсан нь тодорхой болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Австралийн хамгийн их хүн амтай Нью Саут Уэльс муж галт зэвсгийн хуулиа чангатгаж, террористуудын тэмдэг, туг далбааг хориглож, эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг хязгаарлах тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөжээ.
Австралийн засгийн газар нэг хүнд эзэмшүүлэх галт зэвсгийн тоог бууруулж, дээд тал нь 4, фермерүүдэд дээд тал нь 10 буу эзэмшихийг зөвшөөрөх талаар санал гаргаад байгаа аж.
1996 онд Австралийн Порт Артур хотод зэвсэгт этгээд 35 хүнийг буудан хөнөөж, 23 хүнийг шархдуулсан хэрэг явдлын дараа Австралийн засгийн газар галт зэвсгийн хуулиа чангатгасан ч зөвхөн Нью Саут Уэльс мужид л гэхэд 100-гаас дээш тооны буу эзэмшдэг 70 гаруй хүн, 298 буутай нэг хүн байгааг тогтоожээ. Sydney Morning Herald сонин санал асуулгаар австраличуудын 3/4 нь галт зэвсгийн тухай хуулийг илүү хатуу болгохыг хүсэж буйгаа илэрхийлснийг мөн онцолжээ.






