
Нэг унц алтны үнэ 4400 ам.долларыг давж рекорд тогтоожээ.
Оны эхээр унц нь 2600 ам.доллароос эхэлж байсан уг үнэт металлын үнэ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн импортын татварын нэмэгдэл, геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайн гэх мэт хүчин зүйлсийн улмаас огцом өссөн байна.
Алтны үнэ өнгөрсөн даваа гарагт нэг унц нь 4426 ам.долларт хүрч, нэг жилийн дотор үнэ нь 68 гаруй хувиар буюу 1979 оноос хойш хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
1 унц мөнгөний үнэ 69.44 ам.доллар болж мөн түүхэн дээд рекорд тогтоожээ.
Мөнгөний үнэ 2025 он гарснаас хойш 138 хувиар нэмэгдэж, цагаан алтны хувьд 2008 оны эдийн засгийн хямралаас хойш үнэ нь хамгийн өндөр хувиар нэмэгдсэн жил байв.
Жилийн өмнө унц нь 924.66 ам.доллар байсан цагаан алтны үнэ өнөөдөр унц нь 1903.09 ам.доллар болж өссөн байна.
2025 он гарснаас хойш тус үнэт металлын үнэ 77 гаруй хувиар нэмэгдсэн ба 6-р сард оргил үедээ хүрч, түүнээс хойш эрчээ алдахгүй явж байна.






