
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 2026 оны нэгдүгээр сарын башёгийн банцүкэг албан ёсоор зарлалаа.
Энэ башёгийн банцүкэг 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэв. “Такасаго” дэвжээний Асахакүрюү буюу “Өглөөний цагаан луу” дээд зиндаанд шилжиж, Монголоос төрсөн 32 дахь маэгашира болж байна. Тэдний дэвжээний озэки асан Асанояма санданмэд унаад хоёр удаа дээд зиндаанд дахин гарсан анхны бөх болжээ. Тэгвэл “Дэваноүми” дэвжээний Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёод дэвшиж, Монголын 41 дэх сэкитори болсон. Мөн “Оошима” дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар хоёр тэмцээний дараа дахин жюүрёод барилдана.
Үүнээс гадна “Исэгахама” дэвжээнд орсон “Миягино”-гийн бөхчүүдийн нэрийг өөрчилжээ. Тэдний нэг нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц юм. Тэрбээр өмнөх башёд Сэйхакүхо нэрээр барилдаж байсан бол нэгдүгээр сараас Тошинофүжи болсон байна. Ө.Дэмиджамцаас гадна “Миягино” дэвжээний есөн бөх нэрээ солив.
Нэгдүгээр сарын банцүкэд 594 бөхийн нэр бичсэн байна. “Исэгахама” дэвжээ 31, “Такасаго” 25, “Таманой”, “Сакайгава” тус бүр 23, “Хаяатэказэ” 22 бөхтэй аж. Тэгвэл манай улсаас зургаан зиндаанд 23 бөх барилдана. Шинэ оны анхны башё 2026 оны нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ. Банцүкэг танилцуулъя.
Макүүчи
Хоошёорюү ёкозүна Ооносато
Котозакүра озэки Аонишики
Киришима сэкивакэ Такаясү
Оохо комүсүби Вакамотохарү
Ичиямамото маэгашира-1 Ёшинофүжи
Үра М-2 Вакатакакагэ
Таканошёо М-3 Хакүнофүжи
Дайэйшёо М-4 Атамифүжи
Тамаваши М-5 Чюраноүми
Хирадоүми М-6 Оонокацү
Оошёома М-7 Фүжинокава
Шёодай М-8 Кинбозан
Гоонояма М-9 Роога
Токихаяатэ М-10 Котошёохо
Чиёошёома М-11 Нишикифүжи
Мидорифүжи М-12 Аби
Тобизарү М-13 Томоказэ
Шиши М-14 Митакэүми
Рюүдэн М-15 Асакоорюү
Асанояма М-16 Ошёоүми
Асахакүрюү М-17 Хацүяма
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-5 Тамашёохо Э.Энхманлай
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн
Макүшита
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц
З-6 Котокэнрюү Г.Билгүүн
Б-16 Казэноүми Ц.Билгүүн
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат
З-23 Госэйзан Б.Мөнх-Од
Б-49 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-5 Дайшёохо Ч.Шижирбаяр
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох
Жонидан
З-6 Сачинофүжи Ганзориг Оргил
Жонокүчи
З-19 Асахифүжи Б.Очирсайхан
Б-19 Тэншёояма Г.Отгонбат






