
Рок-н-роллын хаан Элвис Преслигийн ач охин, жүжигчин, загвар өмсөгч 36 настай Райли Кио нь жүжигчин Жон Траволта, түүний гэргий агсан Келли Престон нарын бага хүү 15 настай Бенжамины ээж болох нь шүүхэд танилцуулагдсан нотлох баримтаас ил болжээ.
Райли Киогийн эмээ Присцилла Преслигийн удирдлага доор ажиллаж байсан Брижит Крузе болон түүний нагац ах Навароне Гарибалди нарын шүүхийн маргаан дээр танилцуулагдсан нотлох баримтууд дунд Элвис Преслигийн ач охин Райли нь жүжигчин Жон Траволта болон түүний гэргийд өндгөн эсээ хандивласан тухай баримт байсан аж.
71 настай Жон Траволта гэргий Келли Престонтойгоо 1991 онд сууж, 3 хүүхэдтэй болсон юм. 1992 онд том хүү Жетт, 2000 онд охин Элла, 2010 онд бага хүү Бенжамин нь мэндэлжээ. 2009 онд том хүү Жетт нь өвчний улмаас таалал төгссөний дараа Келли Престон жирэмсэлж, хүүхэд тээх боломжгүй болсон учраас Ж.Траволта, гэргийн хамт Райли Киотой гэрээ байгуулж, өндгөн эсийг нь авч, хариуд нь Райлид 10-20 мянган ам.доллар, Jaguar автомашин өгсөн тухай Присцилла Преслигийн удирдлага дор ажиллаж байсан эмэгтэй шүүхэд мэдүүлжээ.
Ингэснээр 2010 онд мэндэлсэн Ж.Траволтагийн бага хүү Бенжамины биологийн эх нь Райли Кио болж байгаа аж.
2020 онд Ж.Траволтагийн эхнэр Келли Престон хөхний хорт хавдрын улмаас таалал төгссөн юм.
Райли Кио нь Элвис Преслигийн охин Лиза Мари Преслигийн охин юм. Райли 2015 онд Бен Смит-Петерсонтой сууж, хоёр хүүхэдтэй болсон ба хүүхдүүд нь тээгч эхийн тусламжтай мэндэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: Page Six






