
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн тайланг хэлэлцэх хурал боллоо.
Тус хурлаар өргөдөл, гомдлын судалгаа, процессын зураглал, хууль эрх зүйн орчны шинжилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, мэдээлэл солилцоо, системийн шинжилгээ, нээлттэй ил тод байдлын шинжилгээ зэрэг нийт зургаан чиглэлийн судалгааны ажлын тайланг танилцуулж, хэлэлцэв.


Хурлын үеэр судалгааны үр дүнд үндэслэн цаашид бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг боловсронгуй болгох санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулах шаардлагатайг онцолжээ.
Энэхүү хурал нь төрийн үйлчилгээний цахим шилжилтийн бодит хэрэгжилтэд үнэлгээ өгч, ил тод, үр нөлөөтэй болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.










