
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Ж.Золжаргал нар “Гурвыг цогцоор нь” буюу “Харбины гэрээ” гэх асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Харбины гэрээтэй холбоотой түр хороо байгуулахаар өнгөрсөн хугацаанд 40 гишүүн гарын үсэг зурж, өргөн мэдүүлээд явж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор асуудлыг өмнөх 7 хоногт хэлэлцүүлж, дэмжүүлсэн. УИХ-ын чуулганаар өнөөдөр санал хураалт явуулна. Дэмжигдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Олон нийт маш их хүлээж байгаа. Гэвч маш их саад, бэрхшээлтэй тулгарч байна. Өчигдөр гишүүдийн ихэнх дэмжинэ гэж байсан бол өнөөдөр энэ түр хороог байгуулахгүй байх, гишүүдийг дэмжихгүй байх яриа маш их явж байна. Нүүрстэй холбоотой гэрээг ил болгосон ч таван гэрээ үлдсэн. Энэ гэрээг нууцаас ил гаргахаар санал өгсөн, хариу нь ирэх байх. Энэ гэрээ байгуулагдаж байх хугацаанд УИХ дээр яригдаж байснаас цаасан дээр өөрөөр буусан гэх мэдээлэл бий” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Харбины хэлэлцээрийн хүрээнд гурван гэрээ хийсэн гэж үзэж байгаа. Түр хороог байгуулж хянан шалгах ажиллагааг хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс байгаа бололтой. Төмөр замын хил холболтыг гацаах гэж байна гэх гүжирдлэгийг ихээр явуулж байна. Ийм зүйл огт байхгүй, эсрэгээрээ бид дэмжиж байгаа. Хил холболтын зардлыг Монголын тал өөрсдөө хариуцаж байгаа, ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр хийхээр, урьдчилгаа мөнгөө ч өгчээ. Тиймээс харин ч бид алгаа ташаад дэмжиж байгаа.
Хамгийн гол нь гуя дагаж хүзүү гэж хил холболттой холбоотойгоор нүүрсээ хямдаар өгч байгаа юм биш үү гэдэг эргэлзээг тайлахын тулд л түр хороог байгуулах гээд байгаа юм” гэв.
Шууд БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






