О.Цогтгэрэл: Данхайсан Засгийн газрын 20 яам, 40 сайдыг болих ёстой

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас өнөөдөр /2025.12.18/ цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Тодруулбал нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлах аж. Засварын ажлын хүрээнд төлөвлөгөөт таслалт буюу Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 хороонд 15:00-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж засварын ажил хийхээр болсон байна. Харин БЗД 20 болон 33 дугаар хороонд 13:00-14:00 цагийн хооронд төлөвлөгөөт бус цахилгаан хязгаарлалт үргэлжлэх бөгөөд засварын ажил хийж байгаа ажээ.
- СБД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 21 дүгээр хороо, ЧД-ийн 24 дүгээр хороонд 12:00-16:00 цагийн хооронд
- СХД-ийн 21 дүгээр хороонд 14:00-15:10 цагийн хооронд
- ХУД-ийн 4, 5, 6 дугаар хороо, БЗД-ийн 20 дугаар хороонд 5:55-12:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлах юм байна.






