О.Цогтгэрэл: Данхайсан Засгийн газрын 20 яам, 40 сайдыг болих ёстой

Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр рүү нулимж танхайрсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.12.18/ Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд боллоо. Шүүхээс Ц.Оюунжаргалд танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар торгуулийн ял /100.000 төгрөг/ оноожээ. Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийллээ.






