
УИХ-ын 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудал болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилох болон чөлөөлөх зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ
УИХ-ын 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, тов дарааллын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотой ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уншиж танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг ЭЗБХ-оор дэмжсэн. Тодруулбал, ЭЗБХ-ны 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын дарга Н.Учрал С.Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.
Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. Түүнчлэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх аж.
Чуулганы хуралдааныг ШУУД ҮЗЭХ ЛИНК:






