Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

Австри Улсад Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 13-нд зохион байгуулагдаж Монголын баг, тамирчид амжилттай оролцлоо.
Тодруулбал: Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Star” бүжгийн хамтлаг өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ.
“Agape – When Love Dances” Нэртэй бүжгийг Д.Батсайхан, Н.Онондарь нар дэглэн Дэлхийн томоохон бүжгийн хамтлагуудтай өрсөлдсөн байна.
“Star” хамтлагийн хувьд өнгөрсөн жил “Монголын хийморь” бүжгээр мөн дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Мөн Дэлхийн бүжгийн холбооны WDSF YouTube хуудсаар цацагдаж хамгийн олон хандалттай бичлэгээр тодорч байсан байна.






