
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Буркина-Фасо, Мали, Нигер, Өмнөд Судан болон Сири улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэхийг хоригложээ. Түүнчлэн хоригт Палестины автономит улсын бичиг баримттай иргэд багтаж байгаа аж.
Цагаан ордноос мэдээлснээр АНУ-д нэвтрэх хязгаарлалт хэсэгчлэн үйлчлэх улс орнуудад Ангола, Антигуа ба Барбуда, Бенин, Кот д’Ивуар, Доминика, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, Сенегал, Танзани, Тонга, Замби болон Зимбабве зэрэг 15 улс багтаж байгаа аж.
Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа дээрх улс орнууд нь авлига, хээл хахуульд автсан, иргэд нь хуурамч бичиг баримт эзэмшдэг гэсэн үндэслэлээр ийнхүү шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн 6-р сард Д.Трамп Афганистан, Иран зэрэг улс багтсан 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглож, Куб, Венесуэл, Туркменистан зэрэг улс багтсан 7 улсын иргэдэд АНУ-д зорчихыг нь хэсэгчлэн хязгаарласан юм.
Өнгөрсөн 11-р сард Цагаан ордон 19 орны иргэдэд олгосон ногоон карт буюу олон үндэстний цагаачлалын визийг хянан шалгаж, буурай хөгжилтэй орнуудын иргэдэд АНУ-ын виз олгохыг зогсооно гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Presidential Actions






