
Зэрлэг байгалийн зурагчин Делла Феррера 2026 оны Өвлийн Олимпын наадмын цанын тэмцээн болох Италийн Бормио хотоос 2 км зайд байрлах дархан цаазат газрын араатан амьтдыг гэрэл зургийн хальснаа буулгах явцдаа 210 сая жилийн настай Триассикийн эринд хамаарах үлэг гүрвэлийн 20 мянга гаруй мөр олжээ.
Тэдгээр мөрийг 10 метрийн урттай, 4 орчим тонны жинтэй Платеозаурустай адил урт хүзүүтэй, хоёр хөлт, өвсөн тэжээлтэн үлэг гүрвэлүүд үлдээсэн байж болзошгүй гэж палеонтологичид үзэж байгаа аж.
Далайн түвшнээс дээш 2400-2800 м өндөрт, хойшоо харсан хадан дээрээс олдсон тэдгээр мөрнүүдийг энгийн нүдээр олж харах бараг боломжгүй бөгөөд Делла Феррера өндөр хүчин чадалтай камерынхаа тусламжтай дээрх олдворыг нээжээ.
Мөрнүүд нь үлэг гүрвэлүүд сүргээрээ явж байсныг, заримдаа тойрог үүсгэн зогсож байсныг илтгэх аж.
Эх сурвалж: CNN World






