
Монгол Ардын Намын удирдах зөвлөл хуралдаж дараах хүмүүсийг дэд сайдад томилохоор удирдах зөвлөлд танилцууллаа
Сангийн дэд сайдаар Б.Хуланг томилохоор танилцууллаа. Б.Хулан нь санхүүгийн шинжээч бөгөөд Люксембургийн их сургуульд магистр зэрэг хамгаалж HSBC зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудад ажиллаж байжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэд сайдаар Г.Дашнямыг томилохоор танилцууллаа. Г.Дашням нь “Jet Sharing Mongolia” ХХК үүсгэн байгуулсан бөгөөд Англи Улсын Лондон хотын “International University of America in London сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсжээ. Г.Дашням нь хотын дарга Х.Нямбаатарын “Төр хувын хэвшлийн түншлэл” хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.
Хууль зүйн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнийг томилохоор танилцууллаа. Д.Мөнх-Эрдэнэ нь Хотын дарга асан Д.Сумьяабазарын ахлах зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, хууль, эрх зүйн газарт ахлах шинжээч, референт, тэргүүн дэд дарга, зэрэг албан тушаал хашиж байжээ.
Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэнг томилохоор танилцууллаа. С.Далхаасүрэн нь Монгол Улсын Их Сургуульд Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, Гаалийн газрын орлогч даргаар тус тус ажиллаж байжээ.
Гэр бүл, хөдөлмөр хамгааллын дэд сайдаар Б.Солонгоог томилохоор танилцууллаа. Харвардын их сургуулийг магистрын зэрэг хамгаалсан.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Г.Баярхүүг томилохоор танилцууллаа. “Бат солюшн партнер” ХХК үүсгэн байгуулагч, И Монгол, Цахим үндэстэн төслийг хариуцан ажиллаж байсан туршлагатай.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн: АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан аж.
Боловсролын дэд сайдаар Д.Гантулга: Түүний хувьд олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг гэгддэг байна. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн. Мөн түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүргийн ХҮН намын сонгуулийн штабыг удирдан ажилласан байдаг.
Эрүүл мэндийн дэд сайдад Г.Номин: Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 13 төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн салбарын 14 гарын авлага, 2 нэг сэдэвт бүтээл, 54 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл дотоодод болон гадаадад хэвлүүлсэн, 8 оюуны өмчийн бүтээл эзэмшдэг. Орос, Англи, Солонгос, Японы хэлний мэдлэгтэй.
Гадаад харилцааны дэд сайдад Г.Амартүвшин: Түүний хувьд олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан. 2021 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Зам, тээврийн дэд сайдад Г.Ганболд: Тэрбээр Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр 2020-2024 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан билээ. Мөн өмнө нь Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар тус тус ажиллаж байв. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшээд ялагдал хүлээсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Б.Нямжав: Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг манлай уяач гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Улс төрийн угшилыг нь хөөж үзвэл, Миеэгомбын Энхболдтой холбогддог. Тэд нэг нутаг усныхан. Хурдан мориор дамжиж улс төр, бизнест хамтрагчид болжээ. Улмаар М.Энхболдыг 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд санхүүг нь босгож өгч байсан удаатай. Одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллах гэнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Б.Мөнхтамир: Түүний хувьд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр бакалавр, АНУ-ын Виржиниа Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн магистрын зэрэгтэй тус тус төгссөн.
– Дэлхийн боловсрол ХХК-д худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc компанид менежер, Оюутолгой ХХК-д Бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагчаар ажиллаж байсан
– 2017 онд МИАТ ТӨХК-д Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилд орж, 2019 оноос Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байгаад 2021 оноос 2025 оны 12-р сар хүртэл 4 жил гаруйн хугацаанд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх танилцуулсан дэд сайд нарыг томилох тогтоолыг баталлаа.






