
Халзан сахалтай ах өнөөдөр Лабубу болон school police хийж байна. Хүүхдүүд түүнтэй хамт зургаа даруулж, тоглон баясах аж. Тэрбээр Лабубугийн хувцас өмсөхөөр дэггүй, хөгжилтэй зан нь өөрийн эрхгүй илэрдэг хэмээн ярив.
Хэдийгээр биеэр том ч “Миний дотор жаахан бүжин байдаг” хэмээн инээмсэглэн хэлж байлаа. Дөрвөн хүүхдийн аав Чуба өөрийн хүүхдүүдийнхээ school police-ийг дуртайяа, хүлээж хийдэг бөгөөд дараа нь өөр дүр, өөр хувцас өмсөнө хэмээн ярьсан юм.
Нийгэмдээ эерэг энерги түгээж, хүүхдүүдийг баярлуулдаг түүний жинхэнэ нэрийг Ц.Очирпүрэв гэдэг.

Тэрбээр “Зүгээр л School Police-оо сонирхолтой, хүүхдүүдэд ойр байдлаар хийхийг хүссэн. Даарах, халууцах асуудал бол юу ч биш. Хүүхдүүдтэйгээ ингэж тоглож, инээж байх нь надад хамгийн гоё санагддаг.
Заавал хэцүү, дарамттай байдлаар биш, ажлынхаа хажуугаар ч гэсэн иймэрхүү байдлаар хөгжилтэй, эерэг уур амьсгал бүрдүүлж болно гэдгийг харуулахыг хүссэн юм: хэмээн ярьж байлаа.







