
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадны улс орнуудад суух элчин сайд нарыг эгүүлэн татаж, дараагийн хүнийг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн.
Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Д.Даваасүрэн, М.Цэнгэг, Б.Баярсайхан, Л.Саянаа, Ж.Сэрээжав, Б.Мандахбилэг, Э.Булган, Ц.Нарантунгалаг, Б.Энхсүх, Д.Баярхүү, С.Ганхуяг, Ө.Энхтүвшин, С.Энхбаяр, Г.Мөнхбаяр, С.Баатаржав, У.Нямхүү, Д.Гансүх, Ш.Одонбаатар, Д.Ганболд нарын томилолтын хугацаа нь дууссан байна.
Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгааг хийж, төр, засгийн байгууллагыг мэдээллээр хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг.
Эгүүлэн татагдаж буй элчин сайд нарын дунд гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх нэр бүхий хүмүүс бий.
Тухайлбал,

Харин Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг томилохоор болж байгааг Ерөнхийлөгч илэрхийлсэн боловч өмнө нь байсан Амарсанаагийн Төмөрийг эгүүлэн татах тухай саналд тусгаагүй байна.
А.Төмөрийн Элчин сайдын бүрэн эрх энэ оны 7-р сард дуусгавар болсон юм.
5-р сарын 09-ний өдөр түүний эхнэр амьдардаг орон сууцныхаа 17 давхраас унаж, амиа алдсан хэрэг гарсан билээ. Үүний дараахан А.Төмөрийн талийгаач эхнэрийн эгч нь сошиал сүлжээнд А.Төмөрийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан зэрэг мэдээллийг нийтэлсэн. Одоогоор уг хэргийн эцсийн дүгнэлт нь олон нийтэд ил болоогүй бөгөөд А.Төмөрийг Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас 5-р сард гаргасан байдаг.
2025 оны 06-р сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар А.Төмөрийг эгүүлэн татах саналыг хэлэлцэн дэмжиж, 2025 оны 06-р сарын 10-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Засгийн газрын тухай хуулийн 15-р зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх саналын өргөн мэдүүлсэн байна.
6-р сарын 23-ны өдөр Засгийн газрын өргөн мэдүүлсэн уг саналд үндэслэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарын эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх асуудлыг бичгээр хүргүүлжээ.
Уг нь хаврын чуулганыг хаахаас өмнө уг асуудлыг УИХ-ын чуулганаар батлах ёстой байсан ч батлаагүй өнөөг хүрсэн.


Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав элчин сайдаар томилогдохоосоо өмнө ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл цацагдсан байдаг.
Харин элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид гэж үзжээ.
Тэдний дунд УИХ-ын гишүүн асан, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Цэндийн Мөнх-Оргил, Нямцэрэнгийн Энхтайван, Өмнө нь Франц улсад элчин сайдаар ажиллаж байсан А.Баттөр, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин зэрэг байгаа нь Ерөнхийлөгчийн энэ удаагийн элчин сайд нарын томилгоо өмнөх томилгоонуудаасаа харьцангуй мэргэжлийн болжээ гэж салбарын зарим судлаачид онцолж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн УИХ-тай Зөвшилцөх саналд,
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,
- Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,
- Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохоор тусгасан байна.







энэ мэдээний орчуулгын чанарыг шалгана уу
Orsod Bui enhtuvshin hylgaich sangiin yamnas terbymi togrog ongorson jil awsan barimt, saingin ymni ajiltand bn. Ogoh geher ajlas n khalna gd bga gj bn jawkhlan said ni. Iim daramttai hylgaich khuuge eronhilgochin tamgin gazrin orlogchoor khurtel oryylj bdg adgiin khulgaich