Усны Компактын нийт гүйцэтгэл 94%-тай хэрэгжиж байна

Ховд аймагт “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдсан сургалт хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүдээс электрон тамхи буюу вейб-ийг өсвөр үеийнхэн ихээр хэрэглэж эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа талаар асуудал дэвшүүлсэн.
Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх, хүүхэд өсвөр үеийнхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Ховд аймгийн Хүүхдүүдийн төлөөлөл болон хүүхдийн элч нар “Тамхины хяналтын тухай хууль”-д электрон тамхийг хориглох заалтыг тусгуулах саналыг дэмжсэн аймгийн 4826 хүүхдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил, хамгааллын газарт гардуулан өглөө.






