
Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Пүрэвжавын Батбаатарыг УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсан. Мөн энэ сарын 12-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тушаал гаргаж, ЦХИХХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэнджавын Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Ц.Борхүү нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Компьютерийн инженерийн “Алтай” дээд сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн байна. Мөн Удирдлагын академид төрийн удирдлагын менежер, МУИС-ийн Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.
Түүний ажилласан байдал
- 2005–2015 онд Эрүүл мэндийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер
- 2016–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, хэлтсийн дарга
- 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шинжээч, газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.






