100% төрийн өмчит компани, үйлдвэрийн газрыг 50 орчим хувиар бууруулна

“Хүүхдийн хөгжил-Нэгдсэн зорилго” уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн зуслангуудын холбоо, Монгол Улсын зөвлөх багш нар, Монголын скаутын холбоо, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд ирэх жилүүдэд хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогод салбарын уялдаа холбоог хангах чиглэлээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ онд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиох билээ.









