
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Курск мужид тэсрэх бөмбөгнүүд илрүүлж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн зэвсэгт хүчний албан хаагчдаа нийслэл Пхеньянд хүлээн авчээ.
Пхеньян өнгөрсөн оны намраас хойш ОХУ-ын Украинд явуулж буй дайнд цэргүүдээ илгээж эхэлсэн ба БНСУ болон барууны тагнуулын албаны мэдээлж байгаагаар цэргүүдээ илгээснийхээ хариуд Пхеньян Оросоос санхүүгийн, зэвсэгт хүчний болон хүнс, эрчим хүчний тусламж дэмжлэг авдаг аж.
Өнгөрсөн 8-р сард ОХУ-ыг зорьсон Хойд Солонгосын цэргүүдээс 9 албан хаагч амь үрэгджээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун ОХУ-д 120 өдөр алба хаагаад ирсэн цэргүүд нь 3 хүрэхгүй сарын дотор Курск мужийн газар нутгийг тэсрэх бөмбөгнүүдээс цэвэрлэж аюулгүй болгож чадсан болохыг онцолж, сэтгэл зүйн болон бие махбодын хүнд бэрхшээлийг даван туулж, баатарлаг үйл бүтээсэн цэргүүддээ баяр хүргэжээ.
KCNA агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэгт хүчний албан хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр ОХУ-д алба хааж байх явцдаа шархадсан цэргүүдтэй гар барьж, заримыг нь тэвэрч, амиа алдсан цэргүүдийн хөрөг зургийн өмнө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байгаа зургуудыг нийтэлжээ.
Эх сурвалж: The Guardian






