
“Silk Way Star” тэмцээний тэргүүн байрын эзэн, дуучин Ч.Мишээл мэдээлэл өглөө.
-“Silk Way Star” тэмцээн маань энэ оны наймдугаар сарын дундаас эхэлж явагдаж эхэлсэн. Монгол Улсаасаа сонгогдож энэ том тэмцээнд оролцож маш том хариуцлага хүлээсэн тэмцээн болж өндөрлөлөө.
Эхний шатанд бүх оролцогчид маань өөрийн уран бүтээлээ толилуулах байсан. Миний хувьд өөрийн уран бүтээл “Бундан Улаан” хэмээх уран бүтээлээ толилуулсан. Энэ дуу маань дундуур “Уртын дуу”-ны элемент орсон болохоор энэ уран бүтээлээ сонгож дуулсан. Монголын онцлогтой элемент орсон дуу дуулж эхэлсэн үеэс шүүгчид ихээр сонирхож “Яаж дуулдаг вэ? Бид дуулж чадах болов уу” хэмээн сонирхож байсан.
Уртын дуу нь хүний сэтгэлийг татах увдистай учраас уран бүтээлдээ шингээе гэж үзсэн. Хэрвээ би финалын шатанд шалгарах юм бол Монголын агаарыг үнэртүүлсэн уран бүтээл дуулна гэж бодож байсан тэр зорилгодоо хүрч өөрөө дуугаа зохиож дуулан тэргүүн байрын эзэн болсондоо баяртай байна” гэлээ
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:
.






