
2022 оны 7-р сард ОХУ-ын Украины Винница хотод үзүүлсэн пуужингийн цохилтод ээжийгээ алдсан 11 настай Роман Олексив Европын парламентад ОХУ-Украины дайны уршгаар гэр бүлд нь тохиолдсон харамсалтай явдлын талаар мэдүүлэг өгчээ.
Түүний парламентын гишүүдэд өөрийгөө танилцуулж, хамгийн сүүлд ээжийгээ амьд сэрүүнээр нь 2022 оны 7-р сарын 14-нд харсан тухайгаа ярьсныг орчуулж байсан орчуулагч эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй, нулимс унагаж буй дүрс бичлэг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татжээ.
Винница хотод оросуудын үзүүлсэн пуужингийн цохилтод ээжийнхээ хамт өртсөн Роман Олексив хүү тухайн үед 8 настай байсан ба пуужингийн цохилтын улмаас түүний биеийн 45 хувь нь түлэгдэж мөн пуужингийн хэлтэрхийд оногдож шархаджээ.
ОХУ-ын Винница хотод үзүүлсэн пуужингийн цохилтын улмаас Р.Олексив хүүгийн ээжээс гадна 27 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан аж. Өөрт нь болон гэр бүлд нь тохиосон харамсалтай явдлыг үг харгалзан бүжгийн спортын мэргэжлийн тамирчин болох хүслээ орхиогүй Р.Олексив пуужингийн цохилтод өртсөнөөсөө хойш олон тооны хагалгаанд орсон ба дайны хохирогч болж буй олон зуун мянган хүүхдүүдийн бэлгэ тэмдэг болжээ.
Эх сурвалж: BBC






