“Танилцъя” хэмээн дээрэмджээ

Стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүтсэн “Moon Dance” хамтлаг маргааш Латин бүжгийн дэлхийн аваргын тайзнаа гарна. Тэд 11 дэх жилдээ эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцох гэж байна.
Энэ жилийн тухайд “Moon Dance” хамтлаг “Чингис хаан” нэртэй шинэ бүжиг дэглэжээ.
Бүжиг Тэмүүжин хүүгээс эх дэлхийг нэгтгэж, Чингис хаан болтлоо өргөмжлөгдсөн хүний түүхийг өгүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Европчуудын зарим төлөөлөл Чингис хааныг түримгийлэгч хэмээн ойлгодог байж болох ч бидний хувьд дэлхийн энх тайвныг тогтоосон эрхэм хүмүн гэдэг санааг илэрхийлэн, толилуулах аж.
Ташрамд дурдахад “Moond dance” хамтлаг 2022 оны Латин бүжгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Ази тивийн цор ганц төлөөлөл болж байв.






