Гурван жилд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 сарын 12-ны байдлаар нийт 28.7 сая тонн нүүрс олборлож 25.0 сая тонн нүүрс борлуулж, Ганцмод, Ханги мандал боомтоор нийт 26.3 сая тонн нүүрс экспортлоод байна.
Компани борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч зах зээлийн уналттай үед нүүрсний борлуулалтыг хэвийн явуулж Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллажээ.
2025 оны эхний 12 сарын 12-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК Улсын төсөвт 780.5 тэрбум төгрөгийн ААНОАТ, 566.1 тэрбум төгрөгийн АМНАТ-т тус тус төлсөн байна.







