
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр товлоод байна.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаандаа нийт 126 гишүүний 93 нь ирсэн. 6 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 8 гишүүн гадаад томилолттой байгаа бол 7 гишүүн чөлөөтэй байна. Харин 12 гишүүн чуулганы хуралдаандаа ирээгүй буюу тасалжээ.
2025.12.11 өдрийн чуулганы ирцийн мэдээлэл:
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/76275/












