

Сангийн сайд Б.Жавхлан:
“Татварын орлого бүрдүүлэлтэд учирч байгаа эрсдэл буюу дүнг харах юм бол 3 төрлийн шалтгаантай байна.
- Нүүрсний үнэ 50% унасантай холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлтэд хүчтэй нөлөөлж байна.
- Импортын хувь хэмжээ буурснаас 1.2 их наядын импортын татварын орлого дутаж байна дутаж байна.
- Мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй нөхцөл үүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр. АН–ын бүлгийн хуралдааны дараа татвартай холбоотойгоор өршөөлийн хууль санаачилна ийм бодлогын арга хэмжээ авна гэдэг мэдэгдлээс хойш ялангуяа дүүрэг орон нутагт татварын орлого бүрдүүлж татвар төлөлт дээр нэлээдгүй эргэлзээ үүссэн эргэлзээ үүссэн.
Үнэхээр татварын өршөөл явах гэж байгаа болбол татвараа төлөх гэж байгаа татварын өртэй байгаа иргэд ААН–үүд татвараа төлөхгүй байх, харзнах, хойшлуулах ийм сэдэл бий болсноос болж татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна тийм учраас тэр мэдэгдлийг гаргасан, талууд, улс төрийн хүчнүүд энийгээ эргэж хараасай гэж бид бас хүсэж байна. Тэртээ тэргүй энэ жилийн хувьд манай орлого бүрдүүлэлт дээр хүндрэл гарч байгаа ийм үед мөн макро бодлогын томоохон сорилттой тулж байгаа үед ийм мэдэгдэл гарах нь маш том хор уршигтай байгааг та бүхэн харж байгаа.
Тийм учраас эдгээр мэдэгдэл эдгээр бодлогын ийм санаачилгуудыг маш хариуцлагатайгаар эргэж харж зогсоохыг бид шаардаж мөн хүсэж байна.
Цалин тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой саатсан зүйл огтоос байхгүй. Орон нутагт ч тэр Нийслэл Улаанбаатар хотод ч тэр аль ч төрийн байгууллага дээр цалин тэтгэвэр тэтгэмж болон орон нутгийн цалингийн урамшуулал хүүхдийн мөнгө саатсан ямар ч зүйл байхгүй.
Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд байна. 750 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй бусад 560-аад сая 60-аад тэрбум төгрөг нь л гадаад валютаар дансанд ийм үлдэгдэлтэй байна. Хамгийн гол нь төрийн сангийн мөнгөн үлдэгдэл биш татварын орлого буюу төсвийн тодотгол хийснээс хойш батлагдсан алдагдлаа барьж оноо дуусгах ёстой.
Өөрөөр хэлбэл бид орлогоос давсан зардал гаргаж болохгүй. Тийм учраас орж ирж байгаа орлогынхоо хэмжээнд зардлаа гаргаж байгаа ийм л бид нар зохицуулалт хийж байгаа. Тэрнээс биш төрийн сан хоосорчихсон байна, төр мөнгөгүй болчихсон байна, данс нь улайчихсан байна гэдэг ойлголт бол буруу. Төрийн сан нь бол тодорхой хэмжээний хангалттай үлдэгдэлтэй. Гагцхүү бид хуулиар олгосон хязгаар буюу алдагдлынхаа хязгаарт орлогынхоо хэмжээнд зардлаа гаргаад явах он дуустал ийм зохицуулалттай, ийм горимтой ажиллаж байна”


УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
“Санхүүгийн төсөв мөнгөтэй холбоотой зүйл маш сайн судалгаа тоон үндэслэж байж шийдэгдсэн асуудлыг зах зээлд зарлах нь зөв. Тэгэхгүй урьдчилаад ийм сенсацтай, олон нийтийгхагалж хуваасан ийм мэдээллүүд тараахаар инфляцын түвшин, хэрэглээний үнийн индекс, зарим шийдлүүдэд нөлөөлдөг.
Татварын өршөөлийн тухай хуулийг санаачлах гэж байгаа гэхээр татвараа магадгүй төлөх гэж байсан хүмүүст эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлчихдэг. Тиймээс татвараа шударгаар хичээж төлж байгаа хэсэг бий. Зарим нь татварын дарамттай холбоотой төлж чадахгүй хэсэг ч бий. Магадгүй татвараа төлөхөөр зэхэж байсан ААН–үүд татварын өршөөлийн хууль гарна гэх мэдээлэл тарахаар татвараа төлөхгүй байх, түр хүлээзний, түр харзная гээд орчихдог.
Энэ бүхэн эцэстээ өнөөдөр үүсээд байгаа төсөв бүрдэхгүй байхын нэгэн шалтгаан болж байна. Мэдээж төсвийн орлого уул уурхайн салбарын компаниудын ашигт ажиллагаа доголдсонтой холбоотой ч бас нэгэн шалтгаан нь татварын нөөц бүрдэхгүй, ААН–үүд татвараа төлөхгүй байхтай холбоотой юм. Мөн татварын өршөөлийн хууль санаачилна гэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихэж байгаа юм.
Өмнө нь 2007, 2008, 2015 онуудад хийсэн татварын өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтэд МУИС–ийн Бизнесийн удирдлагын сургуулийн зарим эрдэмтэн, багш нар судалгаа хийхэд татварынхаа зарчмыг бодит байдал сөрсөн, эргээд сөрөг үр дагавартай шийдэл болсон гэсэн дүгнэлт хийсэн байна. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилгодоо хүрээгүй гэж үзжээ.
Харин тус хууль нь нэг хэсэг бүлэгт л үйлчилсэн. Ийм шийдэл болоод эргээд бизнесийн таатай орчин бизнесийн шударга ялангуяа өрсөлдөөнийг бий болгох тэр зарчмаа гээчихсэн, бүр цаашлаад энэ нь өөрөө мөнгө угаалтын асуудлыг өдөөж байгаа юм.
Монгол Улс ФАТФ–ын “Саарал жагсаалт“-аас арай гэж гарсан. Гэвч татварын өршөөлийн хууль баталбал эргээд саарал жагсаалтад орох үйлдэл болох магадлалтай. Бид татвар төлөгчдөө, бизнес ААН–үүдээ болон иргэдээ яаж дэмжих ёстой вэ гэхээр ерөөсөө л татварын реформ хийх шүү дээ. Татварын дарамт ачааллыг л багасгах, хувь, хүүг зохистой хэмжээнд байлгах ёстой. Түүнээс биш гэнэтийн ийм эрсдэлтэй зах зээлийг доргиосон шийдлээс илүү эрүүл бөгөөд эдийн засгийнхаа макро орчны зөв шийдэл гаргах ёстой юм”






