
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Тус сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Тухайн үед бүгд л санаа зовж байсан. Монголын ард түмэнд хөгжил дэвшил суга өснө гэсэн романтик төсөөлөлтэй байлаа. Гэтэл одоо хоногт 10 тэрбумын хүү төлж байна гэхээр үнэндээ цус харвачихмаар санагдаж байна. Тэр үед бол “тэрбум, тэрбумаараа орж ирнэ”, “үнэ ханш нь бүр цэцэрлэгийн мөнгөөр бодогдоно”, “нэг хоногт л нэг цэцэрлэгийн мөнгө шиг орлого орж ирээд байх юм шиг” гэж ярьж байсан. Ийм л танилцуулгатай бид оролцож байсан.
Алдаа, оноо байсан гэдгийг би ойлгож байна. Манай 57 дугаар тогтоол бол үндсэндээ ханатай, гол заалтууд нь тодорхой байсан. Гэвч түүнийгээ хэрэгжүүлээгүй.
Надад хамгийн сэтгэл дундуур явдаг нэг асуудал бол эрчим хүчний асуудал. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц, Арвайхээрийн цахилгаан станцыг барих арга зам байна уу? Энэ асуудал 1990-ээд оны дунд үеэс хойш ярьсаар ирсэн. Би амьд явахдаа энэ цахилгаан станцуудыг баригдаж байгааг л хараад үхэх юмсан гэж боддог.
Оюу Толгойн энэ зээлийн асуудлыг яаж шийдэх вэ? Одоо Засгийн газар хэлэлцээр хийж байгаа юм билээ. Энэ ямар үр дүнд хүрэх бол? “Онтрой”-г нэг мөр болгож цэгцлэх л хэрэгтэй” гэв.






