
НЭМЭЛТ: УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах асуултыг асуулаа
-
Рио Тинто компани төсөл эхэлснээс хойш менежментийн төлбөрт 1.1 тэрбум ам.доллар авсан гэж мэдээлсэн. Харин Засгийн газар, Татварын ерөнхий газар 8.1 тэрбум төгрөгийн татвар авсан гэдэг. Энэ хоёр тоог харьцуулж үзэх шаардлагатай.
-
УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд хэрэгжсэн гэж та бүхэн үзэж байна уу?
Д.Тэрбишдагва:
Менежментийн гэрээ маш их асуудалтай юм билээ. 2015 оноос өмнө “менежментийн гэрээ” гэж албан ёсоор баталгаажсан зүйл байхгүй. Тиймээс тэр баримт үнэхээр менежментийн гэрээ мөн эсэхийг шалгах шаардлагатай.
Энэ асуудлыг судалж, шалгах хэрэгтэй гэдэг дээр би санал нэг байна.
З.Энхболд
Рио Тинто Монголын талын тодорхой хүмүүсээр лобби хийлгэж, 3.6 хувийг нэмсэн. Үүнд С.Баярцогт, С.Баяр нар оролцсон. Ажилчдын хоолны үйлчилгээний гэрээг С.Баярцогтын компани авсан. Бензин, түлшийг С.Баярын найзын “Петровис” компани нийлүүлж байсан. “Петровис” компанийн захирал Ч.Давааням нь С.Баярт 10 сая ам.долларын хахууль өгч, АНУ-д 10 байшин авсан нь илчлэгдэн ял авсан хүн.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн улмаас Монгол Улс асар их мөнгө алдаж байна. Энэ гэрээнд оролцсон хүн бүр нэг хэлбэрээр ашиг хүртсэн байдаг. Ийм хүмүүст хариуцлага тооцохгүй бол асуудал шийдэгдэхгүй.
Менежментийн төлбөрийг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Дэлхий дээр ийм жишиг байхгүй. Хөзөр манай талд байгаа учраас гэрээг сайжруулах бүрэн боломжтой. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд сайн болсон ч Засгийн газрын тодорхой хүмүүс буруу хэрэгжүүлсэн. Хариуцлага тооцох ёстой. Харин төсөл цааш үргэлжлэх ёстой. Гэхдээ нөгөө талын лоббид ордог хүмүүсээсээ салах нь зөв.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди:
Оюу Толгойн асуудал надад хамаагүй. Миний Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2005 онд дууссан. Миний энд оролцож байгаа нь Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсантай холбоотой. УИХ-аас гаргасан тогтоолууд бидэнд ажлаа хийхэд тус болдог байсан. Монгол Улсын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж ажилласан гэдгээ хэлмээр байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:
Бид хөрөнгө оруулагч талын хийсэн ажлыг үгүйсгээгүй. Нэр хүндийг унагах гээгүй.
57, 40 дүгээр тогтоол бол сайн тогтоолууд. Харин тэдгээрийн гүйцэтгэлийг шалгах шаардлагатай. Хууль зөрчсөн гэрээний заалтуудыг мөн засах нь зөв.
57 дугаар тогтоол болон өгсөн чиглэлийн дагуу хоёр тал хамтран ажиллах ёстой. Гэрээг Айвенхоу Майнз байгуулсан учраас энэ компани хариуцлага хүлээх шаардлагатай.
Д.Лүндээжанцан:
УИХ-ын дарга асан З.Энхболд:
Олон жилийн өмнө болсон асуудлуудыг зарим хүмүүс одоо ч худлаа гүтгээд өнгөрнө гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй. Би 2007 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан, 2009 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан. Миний санал өгсөн бүх товчлуурын (кноп) баримт өнөөдөр УИХ-ын архивт хадгалагдаж байгаа.
2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн бэ гэхээр: тухайн үед Оюу Толгойд бараа нийлүүлж буй бүх компанийг татвараас чөлөөлөх зохицуулалт орсон байсан. Тэр үед ОТ манай эдийн засгийн бараг тал хувийг эзэлж байсан учраас “ОТ-д зориулсан татварын алба татвар төлдөггүй, бусад бүх Монголын эдийн засаг татвар төлдөг” гэсэн утга бүхий маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх нөхцөлтэй байлаа. Ийм шалтгаанаар би тухайн үед буцсан юм. Харин Хүрэлбаатар сайдын “маш сайн гэрээг буцаасан” гэсэн яриа бол ор үндэсгүй худал. Тэр ярианд намайг ч бас буруутгасан байдлаар оруулдаг, энэ нь үнэн биш.
2009 оны гэрээний хувьд би 57 дугаар тогтоол дээр “зөв” гэж санал өгсөн. Гэхдээ ямар ойлголтоор санал өгсөн бэ? Монголын тал эхлээд 34 хувиа үнэгүй авна, дараа нь хөрөнгө оруулалтын нөхцөлийг нөхсөний дараа эзэмшлийн хувь 50:50 эсвэл 51 хувь болж өснө гэсэн ойлголтоор.
Гэтэл өнөөдөр харахад гэрээний нэр “хөрөнгө оруулалтын гэрээ” гэж байгаагаас шалтгаалан олон хүн андууран ойлгож байна. Яагаад хөрөнгө оруулалт гэж нэрлэсэн бэ? Тухайн үед Рио Тинто хөрөнгө оруулна гэж бодсон болохоос зээл өгнө гэж бодоогүй юм. Хэрвээ “12 хувийн хүүтэй зээл өгнө” гэж хэлсэн бол тэр үед УИХ-ын гишүүд хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Тиймээс энэ гэрээний нэр уг нь “зээлийн гэрээ” байх ёстой байсан.
Анхан шатны ойлголт гэвэл: Монгол Улсад хүүтэй зээл олгох бол Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Рио Тинто бол ийм лицензгүй. Хоёр иргэн хоорондоо хүүтэй зээлд л гэрээ хийсэн байхад хүртэл лицензгүй учраас хүү нэхэх эрхгүй байдаг. Банк, ББСБ л хүүтэй зээл өгч болно, хувь хүн болон компаний хувьд хүү нэхэх эрх хязгаарлагддаг. Яг л үүнтэй адил Рио Тинтогийн “зээлийн хүү” гэдэг зүйлд бид хууль эрхзүйн хүрээнд төлөхгүй байх боломжтой.
Рио Тинто хөрөнгө оруулна гэж хэлж байсан болохоос 20 тэрбум долларын зээл өгнө гэж хэлсэн бол энэ гэрээ хэзээ ч батлагдахгүй байсан. Тухайн үеийн энэ асар том төөрөгдүүлэлт — хөрөнгө оруулалт нэрээр зээл батлуулсан явдал — өнөөдөр та бүхнийг үр дагаврыг нь засах гэж хичээхэд хүргэж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
“Яг үнэндээ энэ гэрээ бол илэрхий залилан. Зууны луйврыг гардан зохион байгуулсан хүмүүс нь энд өөрсдөө сууж байна. Хамгийн гол нь С.Баярцогт тухайн үед Сангийн сайд байсан хүний хувьд энэ гэрээг голлон хариуцсан. Оюу толгойн гэрээ батлагдсаны дараа тэр гадаадын хөрөнгийн бирж дээр очиж, хонх цохиж зогссон нь олон нийтэд тодхон үлдсэн. Үүний дараа дотоод мэдээлэл ашигласан буюу “insider trading” хийж, хэдэн арван сая долларын ашиг олж, 25 сая долларыг Швейцарын оффшор дансанд нуусан нь баримтаар илэрсэн. Өөрөө 1 сая гэж ярьдаг ч бодит дүн нь 25 сая.
Гэтэл өнөөдөр тэр энд суучхаад “Монголын төрд гавьяа байгуулсан” мэт ярьж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Үнэн хэрэгтээ энэ Оюу Толгойн гэрээ бол хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, хууль бусаар хийгдсэн, монголчуудыг системтэйгээр хохироосон гэрээ. Бүх баримт, нотолгоо нь ил байгаа. Тиймээс Монгол Улс энэ гэрээг нэн даруй цуцалж, Рио Тинтог хөөж гарган, орд газраа өөрсдөө авч явах ёстой.
Хэрвээ хуулийн дагуу, харилцан ашигтай нөхцөлөөр, Монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэж гэрээ байгуулсан бол бид ийм байдалд хүрэхгүй байлаа. Харин тус компани Монголын хуулийг үл тоон, монголчуудыг доромжилж, С.Баярцогт мэтийн хүмүүсийг ашиглан гэрээг өөрт ашигтайгаар гүйцэтгэсэн. Бид тэднийг өнгөрсөн бүх хугацаанд хараад сууж болохгүй.
Энэ олон зөрчил, хууль бус үйлдлийн талаар өнөөг хүртэл нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд бодитой арга хэмжээ аваагүйг онцолмоор байна.
Зарим хүн Норовын Алтанхуягийн Засгийн газар энэ гэрээг байгуулсан мэт ярьдаг. Энэ бол худал. Алтанхуяг тухайн үед далд уурхайн гэрээг хийхгүй гэж 6 үндэслэл бүхий албан эсэргүүцэл гаргасан. Оюу толгойн тухайн үеийн захирал Сэдванчик ч мөн “ингэж болохгүй” гэсэн албан бичиг илгээсэн тул Алтанхуяг түүнийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авсан байдаг. Дараа нь шинэ удирдлага томилогдож, өөрөө Рио Тинтогийн төлөөлөлд захиа бичиж, “би далд уурхайн гэрээг бүрэн дэмжинэ, та бүхэнтэй аль Улаанбаатар, аль эсвэл Лондонд гэрээг зурахад бэлэн” гэж санал тавьсан баримт бий.
Сайханбилэгийн Дубайн гэрээтэй яг адил — улс орны ашиг сонирхлоо хамгаалах биш, гаднын компанид боломж олгох хэлбэрээр хандсан.
Энэ бүхний дараа энд сууж байгаа хүмүүс “би дэмжээгүй”, “би эсэргүүцсэн” гэж ярьж байгаа нь өрөөсгөл. Хоёр нүүр гаргах, худлаа ярих үе өнгөрсөн. Баримтууд бүгд ил байна” гэв.
-Зээлийн хүүг тухайн үед ямар нөхцөлтэйгөөр санал болгож байсан бэ?
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх:
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-ЭЗБХ-оор ХӨГ-ийг ярьж байх үед ТЭЗҮ батлагдаагүй байна гэдгийг хэлж байсан байна. ТЭЗҮ-тэй танилцаагүй тохиолдолд санал, дүгнэлт гаргаж болдог байсан уу?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулаад шууд нууцад авсан байна. Энэ гэрээнд санхүүгийн тайлан болон Монгол талаас хянах ёстой заалтууд бий. Үүнийг яагаад нууцад авсан бэ?
-Зээлийн хүүгийн түвшин, зээлийн хүүг тогтоохдоо ямар нөхцөл байдлыг үндэслэсэн бэ?
хариулт:
Д.Тэрбишдагва:
Мордохын хазгай гэдэг шиг энэ гэрээ анхнаасаа хууль зөрчиж, стандарт бус Засгийн газар байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Үндсэн хуулийг зөрчсөн. Бүх зүйл буруу явсны нэг жишээ нь Оюу Толгой төсөл.
Гишүүд нам харгалзахгүйгээр үгээ хэлж л байсан.
Тэр үед ТЭЗҮ батлагдаагүй асуудлыг “буруу” гэж би хэлж байсан. 2018 онд нөхөн шалгахад ТЭЗҮ нь батлагдаагүй, сүүлд нөхсөн нь тодорхой болсон. Надад баримт байна. С.Баярцогт “чемодан баримт бий” гэсэн. Надад 32 хавтас бодит баримт бий.
Тогтоол яагаад дахин дахин гарч байна гэхээр дахин дахин засах шаардлага үүссэн учраас л тэр. УИХ-ын тогтоол өөрөө хууль. Гэтэл тогтоол буюу хуулийг хэрэгжүүлэлгүй явсан байгаа юм.
Уг нь энэ сонсголд гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирэх ёстой. Гэтэл гадаад гутлаа тослоод байх юм.
НЭМЭЛТ: Хянан шалгах түр хорооны гишүүд, даргалагч нар асуулт асууж, хариулт авч байна.
Сонсгол даргалагч О.Батнайрамдал дараах хүмүүсээс асуулт асуулаа. Э.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарт асуулт асуулаа.
-Анхны ХӨГ хийгдэх үед та бүхэн ямар зарчим баримталж ажиллаж байсан бэ? Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудалд ямар чиглэл өгч байсан бэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт хувь нийлүүлэгийн гэрээ орж ирдэг байсан уу?
Н.Энхбаяр:
Бид асуудалд илүү нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг анхаарч харсан. 51 хувийг үнэ төлбөргүй, өргүйгээр авна гэсэн саналыг тавьж байсан. Рио Тинтогийн тал үүнд зөвшөөрөхгүй байсан. “Энэ ордыг бид олсон учраас чадахгүй” гэхэд нь бид уян хатан хандаж, яваандаа 51 хувиа авна гэсэн саналыг дэвшүүлж байсан.
Эрдэнэт үйлдвэрийн жишээг ярьж байсан. Гэтэл 2009 оны хуурамч* сонгуулиар Ц.Элбэгдорж гарч ирэн намайг унагаж, ийм ашиггүй гэрээг хийсэн. Тэр үед Рио Тинто гадаадын тархи угаах компаниудыг оруулж ирсэн.
Оруулж ирсэн ТББ-ууд нь худлаа социологийн судалгаа танилцуулж байсан.
Д.Лүндээжанцан:
2008 оны эдийн засгийн хямралын үеэр бид ганцхан Эрдэнэт үйлдвэртэй байлаа. Тэгээд “хоёр, гурав дахь саалийн үнээтэй болохгүй бол болохгүй” гэж бүгд энэ асуудалд орсон. Тэр үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж боддог. Усны асуудал ярьж байсан Телехан нар алга байна.
Тэр үед тусгай зөвшөөрлийн хүрээнд ордын геологийн нөхцөл, усны нөөц зэргийг тогтоож, оновчтойгоор нөөцийг баталгаажуулах; түүнчлэн 34 хувийг тохирох, Засгийн газарт урьдчилгаа төлбөрийг төлөх, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг эцэслэх, барилга байгууламжийг барих, боловсон хүчин бэлтгэх, ХӨГ-ийг таван жил тутам дүгнэж УИХ-д танилцуулах зэрэг шаардлагыг тавьсан.
Бидэнд тэр үед танилцуулснаас хэдэн тэрбумаар зардал нь нэмэгдсэн байгаа нь эмгэнэлтэй.
Энэ тогтоолын агуулга нь сайн гарсан. Миний төсөөлж байснаас цааш цаашдаа ХОЗ зэрэг нь нэмэгдсэн байна.
Д.Дэмбэрэл:
Нэг л зарчим баримталсан. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль, дүрмийг баримтлах зарчим. ҮАБЗ, Засгийн газар бүгд баримтлах ёстой зүйлээ л шаардсан. УИХ нэмэлт зарчим болгон гэрээг ил тод явуулах зарчмыг оруулсан.
Хувь нийлүүлэгчийн гэрээ гэсэн урьдчилсан нөхцөл орж ирсэн. Түүнийг Засгийн газрын түвшинд хуулиар тогтоосон үүргийнхээ хүрээнд зохицуулах хэрэгтэй гэсэн зарчмыг барьсан.
ҮАБЗ-ийн 10 дугаар сарын 05-ны хуралдаанаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт нар асуудал оруулсан.
Энэ өдөр Ерөнхийлөгч солигдсон бөгөөд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн ҮАБЗ Оюу Толгой дээр Засгийн газар гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэрээ байгуулснаас хоёр сарын дараа ийм шийдвэр гаргаж байлаа.
Гарын үсэг зурах чиглэл авсны дараа Монгол Улсын нэлээд хэдэн хууль, заалтыг зөрчсөн байна. Үүнийг шалгах шаардлагатай.
НЭМЭЛТ: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Р.Буд, З.Энхболд тэргүүтэй хүмүүс ирсэн байна.
Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.
Сонгсголд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Р.Буд, З.Энхболд тэргүүтэй хүмүүс ирсэн байна.
Одоо шинжээчид хөрөнгө орууллтын гэрээ байгуулагдсан товч түүхийг танилцуулж байна.
ТАНИЛЦУУЛГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
Мөн тус баримтуудад тухайн үеийн Сангийг сайд С.Баярцогтын “Бидний үзэж байгаагаар анхны хөрөнгө оруулалт ойролцоогоор 2019 оны эхэн гэхэд төлж дуусна. Үүнээс хойш ноогдол ашиг авах үе эхэлнэ гэсэн үг. Ер нь бол модель тодорхой хэмжээнд өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ бид яг энэ хэсэг дээр 2019–2020 оны зааг дээрээс ноогдол ашиг авах боломж бүрдэнэ.
Яагаад гэвэл та нийт хөрөнгө оруулалтын талаар бага зэрэг ташаа ойлголттой байна. Одоо яригдаад байгаа дивиденд буюу ноогдол ашиг, хүүгийн гол асуудал нь анхны хөрөнгө оруулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүтэй холбоотой асуудал голд байна” гэсэн бичлэг хавсаргасан байв.









































ЭХЛЭЛ:
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Эхний өдрийн сонсгол (2025.12.08)
Энэ өдөр дараах асуудлуудын хүрээнд нотлох баримтуудыг судлав. Үүнд:
- Жавхлант (MV-15225) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
- Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
Хоёр дахь өдрийн сонсгол (2025.12.10)
Сонсгол 09:30 цагт эхэллээ.
Хэлэлцэх үндсэн сэдэв:
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-той холбоотой
- Санхүүжилтийн хүүгийн хувь
- Түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Үүнээс үүдсэн үр дагавар, нотлох баримтуудыг шинжлэн судлах гэсэн асуудлуудыг хэлэлцүүлнэ.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]






