Нээлттэй сонсгол: Шинжээчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан товч түүхийг танилцууллаа

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэллээ.
Эхний өдрийн сонсгол (2025.12.08)
Энэ өдөр дараах асуудлуудын хүрээнд нотлох баримтуудыг судлав. Үүнд:
- Жавхлант (MV-15225) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
- Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
Хоёр дахь өдрийн сонсгол (2025.12.10)
Сонсгол 08:30 цагт эхлэхээр товлогдсон.
Хэлэлцэх үндсэн сэдэв:
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-той холбоотой
- Санхүүжилтийн хүүгийн хувь
- Түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Үүнээс үүдсэн үр дагавар, нотлох баримтуудыг шинжлэн судлана.






