
Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank you, truly” буюу “Чин сэтгэлээсээ бүх зүйлд баярлалаа” хэмээх талархлын кампанит ажил эхлүүллээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд 8 настай балчраас 80 настай буурай хүртэлх бүхий л хэрэглэгчдэдээ талархал илэрхийлэхээр олон сонирхолтой урамшуулал, бэлгүүдийг бэлдээд буй юм.

Тийнхүү бяцхан хэрэглэгчдийнхээ дунд “Happy Jinjil” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан бол нийт хэрэглэгчдийнхээ дунд “7 хоног бүр 21 азтан” буюу баярын ширээний гол бүтээгдэхүүн болох нийслэл, бяслагт, малчин, онцгой чанамал, зочид чанамал, дээж чанамал зэрэг бүтээгдэхүүнүүд дээр азтан шалгаруулах “TAG”-ийг байршуулж шинэ оныг дуустал нийт 80 азтаныг тодруулах урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлсэн байгаа юм.
Амьдралд тань аз жаргал баяр баясал, ажилд тань нөмөр түшиг, тулгуур болдог хайртай дотны бүх хүндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлээрэй. Thank you, truly.







