З.Батбаяр: Оюу толгой бол ус бохирдуулсны төлбөр төлдөггүй ганц компани

Paramount Skydance компани Warner Bros. компанийн хувьцаа бүрийг 30 ам.доллароор үнэлж, нийт 108 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьжээ.
Хэдхэн өдрийн өмнө Netflix компани Warner Bros. Discovery компанийн кино болон тв студи, HBO Max стриминг үйлчилгээг 82.7 тэрбум ам.доллароор худалдан авахаар зөвшилцөлд хүрсэн тухайгаа зарласан билээ.
Paramount компанийн хувьд Warner Bros. компанийн кино студи, стриминг үйлчилгээгээс гадна CNN, TNT Sports , Discovery зэрэг кабелийн сувгуудыг нь худалдан авах саналаа хүргүүлээд байгаа ба Paramount компанийн санал болгож буй мөнгөн дүн нь Netflix компанийнхаас 17.6 тэрбум ам.доллароор илүү аж.






