
БНСУ-ын хөлбөмбөгийн од Сон Хын Миныг удаа дараа сүрдүүлж, түүнээс их хэмжээний мөнгө салгасан эмэгтэйд шүүхээс 4 жилийн хорих ял оноожээ.
Тэрээр өнгөрсөн жил Английн Tottenham Hotspur клубийн ахлагч асан Сон Хын Минээс мөнгө шаардаж, өгөхгүй бол түүнээс жирэмсэн болсон гэж олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлжээ. Харин түүний хамсаатан болох 40-өөд насны эрэгтэй нь Сон Хын Минээс мөнгө салгаж авахын тулд түүнийг нийт 15 удаа сүрдүүлсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон ба шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оноожээ.
Он гарсны дараа дээрх эмэгтэй, хамсаатны хамт Сон Хын Миныг дахин сүрдүүлж, мөнгө шаардсаны хариуд Сон Хын Мин цагдаад ханджээ.
Шүүгч шүүгдэгчид нь Сон Хын Мины олны танил статусыг ашигласан, Сон Хын Мин хэрэг явдал олон нийтэд ил болсон нь түүний сэтгэл санаанд хүндээр туссан гэдгийг онцолжээ.
33 настай Сон Хын Мин өнгөрсөн 8-р сард Tottenham Hotspur клубээсээ гарч, Los Angeles клуб түүнийг 26.5 сая ам.доллароор худалдан авсан нь Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хоёр дахь арилжаа болсон юм.
Сон Хын Мин Азийн хөл бөмбөгийн шилдэг тамирчдын нэг бөгөөд эх орондоо төдийгүй, бүс нутагтаа алдартай тамирчин билээ. Тэрээр 2022 онд Премьер Лигийн Алтан гутлын эзэн болж, тус шагналыг хүртсэн анхны ази тамирчин болсон юм.
Эх сурвалж: bbc.com






