
БНСУ болон Монгол улсын хооронд худалдаа, бизнес барааны эргэлтийн хэмжээ жил ирэх бүр өсөж байгаа бөгөөд жилдээ 800 сая орчим долларын барааны эргэлт хоёр улсын хооронд хийгдэж байна.
Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ түүхэн он цагтай давхцан Солонгос улсын жижиг дунд үйлдвэрүүд, компаниудыг Монголын хэрэглэгчидтэй холбох шууд худалдааны суваг Сөүл хотноо нээгджээ.

Nice digital home shopping суваг БНСУ-д үйлдвэрлэгдсэн, дотооддоо болон гадаадад нэр хүндтэй томоохон үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг сонгон Монголынхоо хэрэглэгчдэд хамгийн хямд үнээр шууд нийлүүлэх зорилготой бөгөөд өмнө тулгардаг байсан тээвэрлэлт болон бусад нэмүү өртөг шингэсэн шат дамжлагуудыг багасгаснаар хэрэглэгчдийн гарт хамгийн хямд үнээр хүргэх захиалга, тээвэр, түгээлтийн цогц системийг бий болгож байгаагаараа онцлог давуу талтай.


Үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг дундын зууч болон олон шат дамжлагагүй шууд холбох энэхүү систем нь олон жилийн туршлагатай шуурхай тээвэрлэлтийн Монгол компани, хамт олны хүч дээр тулгуурлаж байгаа аж.
Монголын хэрэглэгчдэд хүргэх бараа бүтээгдэхүүнээ сонгохдоо хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол дээр тулгуурлан хүнс, гоо сайхан, гэр ахуйн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр үйлдвэрлэгчээс авч, ачаа тээврийн зардал хамгийн хямд бөгөөд шуурхай байх зохицуулалтыг хийж байгаа юм байна. Ингэснээр Монголын хэрэглэгчид зөвхөн Улаанбаатар хотод биш хөдөө орон нутагт ч Солонгосын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг шинэхнээр, тухайн зах зээл дээрх үнээс нь ч хямдаар хэрэглэх боломж бүрдэж байна.


Үйлдвэрлэл хөгжсөн Солонгос оронд бараа бүтээгдэхүүний чанар болон амтны тал дээр маш өндөр стандарт тавьдаг учраас хүнсний аюулгүй байдалд санаа зовохгүй, хүний эрүүл мэндийг дэмжсэн, ашиг тустай, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнийг хэрэглэх цоо шинэ боломж Монголын хэрэглэгчдийн өмнө ийнхүү нээгдэж байна.






