
Оюу толгойн бүлэг ордын ашиглалт, Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт хийх хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: “Онтре”-гийн асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдаагүй. Улсын Их Хурал дээр яригдсан байхыг үгүйсгэхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр зөвхөн Оюу толгойтойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал яригдсан гэдгийг албан ёсоор хэлье.
Бид аюулгүй байдлын зөвлөл дээр нухацтай авч үзсэн юм. М.Энхболд ерөнхий сайдын үед буцааж байсан. Сүүлд нь С.Баяр ерөнхий сайдын үед нэлээн нухацтай хандаж байж зөвлөмж гаргаж байлаа. Зарим хүмүүс зөвлөмж бол зөвлөмж энэ бол хууль бус гэж ярьдаг энэ бол ерөнхийлөгч нь тэргүүн нь байдаг, ерөнхий сайд Улсын Их хурлын дарга нь гишүүн байдаг цорын ганц байгууллага.
Би хэрэв 2009 онд ерөнхийлөгч байсан бол ийм муу гэрээ байгуулахгүй байсан. Ц.Элбэгдорж гэж хүн гарч ирээд энэ гэрээг маш хурдан байгуулчихсан. Оюу толгойн гэрээг байгуулахад Монголын сонгууль хүртэл хамаатай шүү.






