
Дуучин Кэти Перри өөрийн Instagram хуудсандаа Японд хийсэн аяллынхаа дурсамжуудаас нийтлэхдээ Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авхуулсан зураг, хамт сүши идэж буй бичлэгээ нийтэлжээ.
Канадын экс төрийн тэргүүн, дуучин бүсгүй хоёрын аль аль нь хоорондоо ямар харилцаатай тухайгаа олон нийтэд албан ёсоор зарлаагүй ч Кэти Перригийн Instagram-д нийтэлсэн постыг олон нийт дуучин бүсгүйг Ж.Трюдотой дотно харилцаатай гэдгээ албан ёсоор зарлаж байна гэж үзжээ.
Сүүлийн хэдэн саруудад Ж.Трюдо, Кэти Перри хоёрыг дотно харилцаатай болсон талаарх цуурхал газар авч, хамтдаа байгаа зургууд нь цахимд орчинд нийтлэгдсээр байсан юм.
2015-2025 онд Канадын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан 53 настай Ж.Трюдо 2023 онд эхнэрээсээ салсан бол 41 настай дуучин Кэти Перри энэ оны 7-р сард жүжигчин Орландо Блумаас салж буйгаа зарласан билээ.
Ж.Трюдо, Кэти Перри хоёр үерхэж эхэлсэн тухай цуурхал энэ оны 7-р сард Ж.Трюдо Кэти Перритэй Монреалийн нэгэг зоогийн газарт хамт оройн хоол идсэн гэсэн мэдээгээр эхэлж, өнгөрсөн 10-р сард Ж.Трюдо Кэти Перри нарын хамтдаа дарвуулт завин дээр амарч буй зургаар батлагдсан юм.


Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишида гэргийн хамт Ж.Трюдо болон Кэти Перри хоёртой авхуулсан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлснийг 53 настай Ж.Трюдо өөрийн хуудсан дээрээ хуваалцжээ.
Эх сурвалж: bbc.com







