GS25: “365 анхаарч хайрлая” аяны эргэн тойронд

Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан 2025 оны дэлхийн аварга шалгаруулах формейшны стандарт бүжгийн тэмцээн ХБНГУ-ын Брауншвейг болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд анх удаа оролцсон “Moon dance” хамтлаг формейшн стандартын төрлийн Монгол Улсын анхны медаль буюу хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Энэ нь Ази тивээс стандарт бүжгийн төрөлд медаль хүртэж байгаа анхны тохиолдол юм. Тэд 20 гаруй хоногийн өмнө ХБНГУ-ыг зорьсон бөгөөд цагийн зөрүү болон тухайн улсын нөхцөлд дасан зохицохын тулд тус улсад бэлтгэл сургуулилтаа базаасан юм.
“Moon dance” хамтлагийнхан стандарт формейшн бүжгийн төрөлд хийл хөгжмийн үүслээс сэдэвлэсэн “Сэтгэлийн утас” хэмээх цоо шинэ бүтээлээ хүргэжээ.






