ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ эзэн тодорлоо

Хуульчдын зургадугаар Их хурал өнөөдөр болж өндөрлөлөө.
Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцсэн.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Навагчамбын Баасанжав, Ганбатын Батзаяа, Мөнхдоржийн Мөнхбат нар нэр дэвшсэн. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Н.Баасанжав 33 санал, Г.Батзаяа 144 санал, М.Мөнхбат 219 санал авч, Их хурлын сонгуульд оролцсон нийт төлөөлөгчдийн 55.5 хувийн саналаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Мөнхдоржийн Мөнхбат сонгогдлоо.











