
Сайн байцгаана уу үзэгчдээ, шинэ жил болох гээд л дэгж, дэрвээд л явна уу та нар маань.
Өнгөрсөн долоо хоногт болсон сонин, хачин мэдээллүүддээ түр анхаарлаа хандуулах зав байна уу.
Алив Ө.Сонингоо нь сайхан яриад өгье.
Өрөг.мн сайт 6 нас хүрлээ. Хүүхдээр бол яг л сайхан сургуульд орж эхлэх нас. Тэгэхээр дараагийн томоохон алхмаа хийж шинэ, содон, соньхон бүхнийг мэргэжлийн ёс зүйтэйгээр хүргэх болно гэдгээ амлаж байна.
Өвөл нээрээ хөөрхөн байх ёстой хэцүү юм аа. Ямар сайндаа дулаахан хувцасласан хүн л гоё харагддаг гээд тайвшруулаад байгаа юм аа бас.
Даарч ядаж байхад түгжрээд автобус нь ирэхгүй, ирэхээрээ таг битүү, орохоор элдэв янзын үнэр танар ханхлаад, суух суудал ч олдохгүй нэг тийм асуудалтай тийм ээ.
Утаа, униар нь дийлдэхгүй, зарим хэсгээрээ түлш нь олдохгүй, эмнэлгээрээ ханиад томуу нь баригдахгүй, хичээл сургууль нь цахим, танхим, цахим танхим гэж гээд сигадаад байгаа юм уу. Ёооё, нээрээ монголын өвөл тэр дундаа нийслэлийн өвөл хэзээ гоё болно доо. Гоёл чимгээ зүүгээд эхэлсэн ч гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг нь л болж байна даа.
Жоохон стрессдчихлээ. Sorry, манайхаан.
Энэ дундуур үүлэн цоорхойн наран мэт гэгээ татуулан “Physical asia” нэвтрүүлэг дууссан ч үзэгчдийн хүсэлтээр “Welcome to mongolia” нэртэй солонгосын баг тамирчид манай улсад ирж байгаагаар “Netflix”-ийн дараагийн цуврал нэвтрүүлэг хийгдэхээр болжээ.
Ёстой хэлэх ч үг алга. Дахиад л монгол хадмалтай “Netflix”-ээр үзэх нь дээ.
Энэ удаа зөвхөн манай зургаа ч биш өөр олон залуучууд өөрсдийгөө харуулах боломжтой болж байх шиг байна даа.
Тус нэвтрүүлэг нь 4 ангитай. Эхний хоёр анги нь 12.24-нд, дараагийн хоёр анги нь 12.31-нд цацагдах юм байна лээ.
Заа тэгээд манайхан хулгайн сайтуудаас биш албан ёсны эрхтэй сувгаас нь төлбөрөө төлөөд үзэхээ мартав аа. Үнэгүй юманд нугасгүй гэдэг ч энэ удаадаа нугасаа түүр мартчихаарай за.
Бага байхад ямар нэгэн юмаа алга болгохоор пал гээд явчихдаг байсан тэ. Яг тэр мэдрэмжээ дахин авах энэ долоо хоногийн онцлох эерэг бичлэгийг үзүүлье.


Энэхүү тэмцээн нь дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 8000 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулдаг мото болон авто спортын хамгийн том олимп юм. Өмнө жил П.Мөрөн маань амжилттай дуусгасан бол энэ жил амжилтаа ахиулахаар ахин зүтгэж байна. 8000км замыг 14 өдөр яваад амжилттай дуусгана гэдэг бол нээрээ агуу, агуу.
Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө л ингээд яваад байна уу гэхээр Монгол Улсын нэр давхар дурдагдаад, дурсагдаад яваад байгаа байхгүй юу. Шагналаа аваад ирсэн хойно нь л шагнал гардуулж байхаар итгэлийг нь дэмнээд улсынхаа нэрийн өмнөөс явж байгаа зоригийг нь үнэлээд урамшуулаад өгөх хэрэгтэй юм сан.
Чааваас, өөрөө бүх юмаа болгочих гээд л үзэж тарж байна. Манайхан бүгдээрээ П.Мөрөнгөө дэмжээд, дэмнээд, дээсээ эрчлээд, дээлийнх нь захыг мушгиад дахин нэг монгол залуугаа хараад бахдаад, бахархаад сууцгаая.


Жирэмсэн байхад нь салах хүсэлт өгвөл салж болохгүй, тэгээд гэрлэлтээ батлуулчхаад өргөдөл өгвөл эвлэрүүлэх хугацаа байхгүй шууд салгана гээд нэлээн их өөрчлөлт орж байгаа сурагтай. Та бүхэн энэ өргөн барьсан хуулийг parliament.mn сайт руу ороод хараарай заа. Тэгээд сэтгэгдлээ коммент хэсэг үлдээгээрэй.
Заа манайхан дараа долоо хоногт дахин уулзталаа түр Byee.
Дулаахан хувцаслаж, маскаа зүүж, хоолоо сайн идээрэй за юу.






