
ХХБ нь Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол–Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн 12-рзөвлөлдөх уулзалт” болон “Монголын Өдөр” эдийнзасгийн форумд оролцож, илтгэл тавилаа. /2025.11.26/
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад Монгол, ЯпонУлсын төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож, хоёр орны эдийн засгийнтүншлэл, бизнесийн орчны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.


Түүнчлэн арга хэмжээний үеэр ХХБ нь дижиталшилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй шинэтехнологид суурилсан санхүүгийн шийдлүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ, хиймэл оюун ухааны хэрэглээболон тогтвортой санхүүжилтийн төслүүдээтанилцууллаа. Ингэхдээ бид Япон Улсын улс төрийнтөлөөлөгчид, банк санхүүгийн байгууллагууд, томоохон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын банк санхүүгийн салбарын өсөлт хөгжлийг таниулах чухал ач холбогдолтой мэдээлэл түгээсэн юм.
ХХБ нь Токио хотод албан ёсны төлөөлөгчийнгазартай Монгол Улсын цорын ганц банк бөгөөд Японулсад тасралтгүй 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулжбайгаа билээ.
Бид цаашид ч Токио дахь төлөөлөгчийн газраараадамжуулан, хоёр улсын хоорондын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалт дахь хамтын ажиллагааг дэмжих, шинэ төслүүдийг эхлүүлэхэд идэвхтэй оролцсоор байх болно.






