Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ

Ирэх 7 долоо хоногт Монгол Улсын парламентын Түр хороо Оюу толгой уурхайн асуудлаар нээлттэй сонсгол хийхээр төлөвлөжээ. Монголын хууль тогтоогчид Оюу толгой төслөөс Монгол улс зохих ашгаа авч чадаж байгаа эсэхэд эргэлзэж буйтай холбоотойгоор энэ оны эхээр Улсын Их Хурлын тогтоолоор Оюу толгойн асуудлыг хариуцсан Түр хороог байгуулсан юм. Сонсголын хүрээнд Монголын хууль тогтоогчид Оюу толгой төслийн тусгай зөвшөөрөл, ашиглалтын хэмжээ, нөөцийн тооцоолол, төрийн эзэмшлийн хувь, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон гэрээний тохиролцоо зэргийг судалж, Онтре ХХК-ий эзэмшиж буй Жавхлант, Шивээ Толгой ордоос Монгол улсын хүртэх ашиг дээр төвлөрөх аж.
УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголд Монгол улсын экс ерөнхий сайд нар, уул уурхайн салбарын албан тушаалтнууд, уул уурхайн компанийн удирдлагууд зэрэг нийт 300 орчим гэрч оролцох төлөвтэй байгаа ба гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн хууль тогтоогчид Оюу толгой төслийн гэрээ, санхүүжилтийн нөхцөлүүдийг дахин авч үзэх эсэхээ шийдэх аж. Оюу толгойн асуудлыг хариуцсан УИХ-ын Түр хорооны дарга О.Батнайрамдал түүний автомашиныг үл таних, улсын дугааргүй автомашинууд дагаж байгаа тухай ярьж, сүүлийн хэдэн долоо хоногт маш их дарамтыг мэдэрч байгаагаа илэрхийлжээ. bne Intellinews агентлагт бичсэн захидалдаа О.Батнайрамдал дээрх үйлдлүүд нь зөвхөн хувь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй Монгол улсын парламентын халдашгүй, хараат бус байдлыг алдагдуулж, парламентын хяналт шалгалтын албан ёсны үйл ажиллагаанд саад болох гэсэн оролдлого хэмээн онцолжээ.
Тэрээр уг асуудлаар хууль цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. О.Батнайрамдалын хэлснээр нээлттэй сонсголоор Рио Тинто компанийн Оюу толгой ХХК-д 11.3 хувийн хүүтэй зээлдүүлсэн 12 тэрбум ам.долларын асуудлыг хэлэлцэх ба түүний тооцоолсноор дээрх өндөр хүүтэй зээлээс болж монголчууд 2030 цаашлаад 2040 он хүртэл зохих ашгаа хүртэж чадахгүй аж. Тиймээс УИХ-ын Түр хороо Монгол улсын засгийн газраас зээлийн хүүг олон улсын стандартад нийцүүлж бууруулахыг шаардана гэжээ.
Оюу толгойн төсөл эхэлснээс хойш сайшаал, шүүмжлэлийн аль алиныг нь дагуулсаар ирсэн ба зарим монголчууд Оюу толгойн төслийг Монгол улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа ч Монголын тал зохих ашгаа авч чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа юм. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор зэсийн олборлолт нэмэгдэж, Оюу толгойн уурхай зэс олборлогч дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болох юм. УИХ-ын Түр хорооны дүгнэлт 2026 оны эхээр гарах ба энэхүү дүгнэлт нь Монгол улсын уул уурхайн салбарын ирээдүйн хөрөнгө оруулалт, Монголын засгийн газар, Рио Тинто компани хоорондын харилцаанд томоохон нөлөө үзүүлэх юм. Оюу толгой төслийн оператор Рио Тинто компанийн хувьд сүүлийн саруудад олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ оны эхээр Рио Тинто компани хангамж нийлүүлэлтийн үйл явцад илэрсэн гэх зөрчлүүдтэй холбоотойгоор дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: https://www.intellinews.com/






