
Сүүлийн жилүүдэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлийг хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байна.
Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Турк улсаас хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо.
Нэр бүхий иргэдийн зохион байгуулалттай бүлэг этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсад шингэн бус хэмээх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж таслан зогсоосон анхны тохиолдол болж байна.
Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг Тагнуулын байгууллагаас сэрэмжлүүлж байна.






