
Ерөнхий сайд Г.Занданшатар шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертээс бүрдсэн “Хөгжлийн бодлогын зөвлөл” (орон тооны бус) байгуулсан захирамж гаргав. Тус зөвлөлд
С.Цэнгүүн, Д.Рэгдэл, С.Зулпхар, Ж.Баярмаа, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Б.Бат-Эрдэнэ, Ч.Анар, Б.Пунсалмаа, Б.Заяабал, Б.Хэрлэн, Ж.Золжаргал тэргүүтэй УИХ-ын 14 гишүүн багтсан байна.
Гэтэл тус зөвлөлд багтсан гишүүдээсээ асуулгүйгээр ийнхүү өөртөө зөвлүүлэх болсныг УИХ-ын С.Цэнгүүн мэдэгдээд буй юм. Тэрбээр “Надаас санал асуулгүйгээр нэр оруулсан байсан учир хасаж өгөхийг хүссэн байгаа. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана” гэжээ.
Ямартай ч Ерөнхий сайд Г.Занданшатар сөрөг хүчин болоод Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханддаг зарим гишүүдийг ийнхүү өөртөө зөвлүүлнэ гэсэн нь айдсаа даван туулах, өөртөө урвуулах, зэрэгцүүлэх гэсэн оролдлого нэг ёсондоо “бэмбэгнэл” юм. Ер нь сүүлийн Ерөнхий сайдуудад өөрийг нь шүүмжилдэг хүмүүсийг энэ тэндхийн яам тамгын газрын даргаар томилж амыг нь хамхидаг технологи ажиглагдаад буй.
Бүр нөгөөтэйгүүр, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тусдаа байх учиртай. Гэтэл ийнхүү нэг хөнжилдөө орж зөвлөлдөөд байвал эрүүл хянагч тогтолцоо алдагдах бус уу.







Нүүрсний сонсголд дуудагдаад ирээгүй Тавантолгойтой 900 тэрбумын гэрээ хийсэн хүний дүү болох ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай одоо нүүрсний том компанийг атгах гэж байна. Энэ шударга ёс уу . Б.Бат-Эрдэнэ эрхэм гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг шаардацгаая .
“Бүүвэй Зандан” найз маань хүнтэй хүн ёсоор удаан нөхөрлөж, дэмжиж ажилладаггүй хүн л дээ. Нэг удаа, нэг зүйлдээр ашиглаад, дуугарсан болгонг нь тухайн үедээ “бүүвэйл”-ээд Гүнбилэг дүүгийн хэлдэг шиг л зан чанартай хүн л дээ. Энэ байдлаараа 2027 онд нам нь өөр хүн дэвшүүлж таарах байхаа. Яг л саяны намын хурал шиг
“Бүүвэй Зандан” найз маань хүнтэй хүн ёсоор удаан нөхөрлөж, дэмжиж ажилладаггүй хүн л дээ. Нэг удаа, нэг зүйлдээр ашиглаад, дуугарсан болгонг нь тухайн үедээ “бүүвэйл”-ээд Гүнбилэг дүүгийн хэлдэг шиг л зан чанартай хүн л дээ. Энэ байдлаараа 2027 онд нам нь өөр хүн дэвшүүлж таарах байхаа. Яг л саяны намын хурал шиг